Тарваганы мах авч явсан нэгний гайгаар 20 гаруй монгол иргэн АНУ-ын хил дээрээс буцжээ

6-р сарын 14, 2024 - 16:41
6 сарын өмнө
 0  360
Тарваганы мах авч явсан нэгний гайгаар 20 гаруй монгол иргэн  АНУ-ын хил дээрээс буцжээ

  Энэ долоо хоногийн эхээр  АНУ-д аялал хийхээр манай улсын нэр бүхий иргэд групп болон явжээ. АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэхээр ороход нэгийнх нь тээшнээс  түүхий тарваганы мах гарч ирсэн харамсалтай хэрэг гарсан байна.


Үүний улмаас  аялалд оролцож явсан 20 гаруй иргэн АНУ-ын  хил дээрээс буцаажээ. Тээшэндээ тарваганы махтай явсан этгээд хураагдсан тарваганы махыг 200 ам. доллараар зарах гэж байсан аж. Түүний хоёрын хооронд ашиг харсан, бүдүүлэг зангаас болж тус аялалын группынхэн замын зардлаараа "шатаад" зогсохгүй тус улс руу нэвтрэх эрхгүй болсон  байна.  Аялалынхан авч явж болохгүй хэмээн анхааруулааад байхад ийн нууцаар тарваганы мах авч яван бусдадаа  гай болжээ. Бусдадаа "гай" болж хориотой хүнс авч явахгүй байхыг тус улсад суугаа манай  Элчин сайдын яамнаас онцгойлон анхаарууллаа. 


 Энэ тухай бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Share:
360

like

dislike

love

funny

angry

sad

wow