Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал болно

6-р сарын 30, 2023 - 09:44
1 жил өмнө
 0  27
Ц.Хулангийн гэм бурууг шүүх хурал болно

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг хэргийг шүүх даргалагч шүүгч болон Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан тул гэм бурууг шүүх хуралдаан хоёр удаа хойшилсон юм.

Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа юм.  

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow