З.Энхболд: Намайг сонгуульд дэвшүүлэхгүй гэж 5 жилийн ял оноож, 40 саяар торголоо

3-р сарын 14, 2024 - 07:57
9 сарын өмнө
 0  48
З.Энхболд: Намайг сонгуульд дэвшүүлэхгүй гэж 5 жилийн ял оноож, 40 саяар торголоо

УИХ-ын дарга  дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийгСүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр үргэлжилсэн юм. Тэгвэл шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Энэ тухайд ЕТГ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ  "Б.Энх-Амгалан сайдын тушаалыг намайг хатгаж гаргасан гэж яллаж байгаа юм байна. Мэдээж давж заалдана. Би өөрийгөө шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдээсний хариуг надаас бүлэглэл авч байна.


Тэгээд прокурор, авлигын гаргасан гомдлууд явсаар байгаад шүүхийн шийдвэрээр цаасан дээр бууж байна. Б.Энх-Амгалан сайд яаман дээрээ ямар тушаал яагаад гаргаж байгаа, хэндээ ямар давуу эрх олгож байгааг би мэдэх боломжгүй. Сая л шүүх дээр танилцаж, утсаа солилцож үүнээс хойш ярьж явъя. Зүгээр байхад барьж аваад хэлмэгдүүлчихдэг юм байна гэдэг яриа болоод өнгөрлөө. Би хэргийн доторх нарийн ширийнийг ярихгүй. Хаа нэг газар ямар нэгэн сайд тушаал гаргахад хэн нэгнийг аваачиж хатгагч гэж хийдэг нь арай дэндэж байна. Дараа дараагийн шүүх энэ алдааг засах байх гэж найдаж байна. Эрдэнэс Тавантолгойг таван жил авах гээд бүтээгүй бүлэглэлийн зорилго бол намайг ирэх жилийн сонгуульд оролцуулахгүй, улс төрийн ажил хийлгэхгүй гэж таван жилийн ял өгүүлэх байсан юм.

Энэ хэрэг 2019 оны долоон сард үйлдэгдээд дууссан гэдгийг шүүгч хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй. Гэсэн ч сонгуульд нэр дэвшүүлэхгүй зорилгоо биелүүлж таван жилийн ял өгчихсөн. Яаж зүгээр байхав гээд 40 сая төгрөгийн торгууль тавьж байна. Би аль алийг нь зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байгаа.


Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгойг Хятад Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө авсан ялыг шүүх биш бүлэглэл надад оноолоо. 2022 оны 12 сард нүүрсний хэрэг гэж гарахад зарласан хэргээр хоёр сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй хаасан. Тэгээд лам олдохгүй бол буцахдаа зална гэхчээр Б.Энх-Амгалан сайдын 2019 оны тушаалыг гаргахад хатгаж хүргэсэн гээд. Би Б.Энх-Амгалан сайдыг хатгах байтугай таньж мэдэхгүй, сая л таарлаа. Энэ бүхнийг тогтоолгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байгаа" гэлээ.

Share:
48

like

dislike

love

funny

angry

sad

wow