ЦЕГ: Тагтнаасаа гурван удаа гал нээсэн иргэнийг шалгаж байна
Цахим орчинд тагтан дээрээсээ буу гарган танхайрсан иргэний бичлэг цахим орчинд тархсан. Энэ талаар холбогдох газруудаас лавлахад" Энэ талаар одоохондоо мэдээлэл өгөх боломж алга. Шалгаж байна" гэсэн хариу өгөв. Иргэн тагтнаахаа цонхоор гурван удаа гал нээсэн байна.Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Баянгол дүүргийн оршин суугч байрныхаа тагтнаас галт зэвсгээр гал нээж буй бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Тус дүүргийн цагдаагийн байгууллагаас иргэдийн гомдол, мэдээллийн дагуу очиж, тухайн иргэний үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгож саатуулсан. Одоогийн байдлаар хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ. Юутай ч тухайн иргэн ямар учраас юунаас болоод ингэж авирласан нь удахгүй тодорхой болох биз ээ.