НӨАТ-ын баримтаа энэ сарын 9-нөөс өмнө бүртгүүлээрэй

4-р сарын 7, 2025 - 20:36
5 цагийн өмнө
 0  20
НӨАТ-ын баримтаа энэ сарын 9-нөөс өмнө бүртгүүлээрэй

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд олгодог. Үүний дагуу энэ сард нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орох юм. Тиймээс 2025 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай. 

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow