Зүүн гурван аймагт дэгдсэн түймэрт айлуудын гэр, машин, мал өржээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум. 2025.03.10 "Баян -Овоогоос орж ирсэн гал 27 жилийн хөдөлмөрийг нь үгүй хийлээ. 2008 онд гэрлээд 50 малтай өрх тусгаарлан 700 гаруйд хүргээд өнөөдөр байхгүй" хэмээн Хөлөнбуйр сумын малчин өрх халаглаж ярьжээ. Зүүн гурван аймагт дэгдсэн түймэрт айлуудын гэр, машин, мал өртсөөр байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Өндөршил суманд бүртгэгдсэн хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж байна.






