ЦЕГ: Хоёр хүүхдийг дэлгүүрээс дагуулж явах гэсэн этгээдийг олоогүй байна
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр хүүхдийг дэлгүүрээс дагуулж явах гэж байна гэх асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад "Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж, тухайн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв. Охидыг хулгайлах гэсэн хэрэгтнийг олоогүй байгаа юм байна.
Эргэн сануулахад 2023 оны наймдугаар сарын 22-ны 19:30 цагт “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий хотхонд байрлах дэлгүүрийн гадаа манай 10 настай, 13 настай хоёр эмэгтэй хүүхдийн араас эрэгтэй хүн дагаад "Та хоёр цүнхээ шалгуул, хамгаалалтын ажилтан байна" гээд авч явах гэсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байгаа юм.