"Тавантолгой төмөр зам” компани ажлаас хоцорсон ажилчдаа гарыг нь өргүүлж шийтгэдэг үү
"Тавантолгой төмөр зам” компанийн Хүний нөөцийн захирал ажлаас хоцорсон ажилчдаа гарыг нь өргүүлж шийтгэжээ” гэсэн тайлбартай зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байв. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Нэгнээ шийтгэдэг гэх явдал байдаг гэдгийг сонссон. Гэхдээ энэ талаар мэдээлэл задруулсан хүн баригдвал ажилгүй болно шүү дээ" гэсэн юм.
Энэ талаар тус байгууллагаас тодруулахад “Ажилчдыг шийтгээгүй. Тус компанийнхан өөр хоорондоо тоглоом шоглоом хийж байхад энэ зургийг авсан” гэв. Гэхдээ энэ зургийг хаана, хэзээ, хэн авсан нь тодорхойгүй байгаа юм.
“Тавантолгой төмөр зам” компани 2018 онд байгуулагдсан, компанийн 66 хувийг "ЭТТ" ХК, 34 хувийг "Монголын төмөр зам" эзэмшдэг.