Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г хийнэ
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсад анх удаа "Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа"-г зохион байгуулах гэж байна.
Энэхүү судалгааны зорилго нь
- Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлах
- Монгол хүний амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, хүчин зүйлсийг судлах
- Бодлого, хөтөлбөр боловсруулах, үнэлэхэд суурь мэдээлэл болгон ашиглах юм.
2023 оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 10-н хүртэл нийт 8,000 өрхөөс мэдээлэл цуглуулна.