Цагдаагийн ерөнхий газар хувь хүний бодолд няцаалт хийдэг болжээ
Сэтгүүлч Ч. Лодойсамбуу "Хар тамхины бизнес бол цагдаагийн тусламжгүйгээр газар авахгүй л гэж боддог" хэмээн жиргэжээ. Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн алба задруулга гаргажээ. Үүнээс улбаалж “Бодолд үнэн, худал байдаг уу” гэх асуудлаар олон нийт нийгмийн сүлжээнд идэвхитэй байр сууриа илэрхийлж байна. ЦЕГ-ын уг албан мэдэгдлийн талаар та юу гэж бодож байна. Тэрүүгээр явж буй ... энүүгээр дуудна гэсэн үг байдаг билүү. ЦЕГ-ынхан хүний бодлыг засаж, залруулж худал үнэнийг хүртэл тогтоодог болтлоо мэргэшиж буй гэсэн үг үү. Одоо ч юм бүхэн хөгжлийнхөө дээд хэлбэр рүү шилсэн болохоор бас нэг талаасаа хэт төгсөрч буй хэлбэр юм болов уу гэсэн эргэлзээ олон нийтийн санал бодлоос харагдаж буй юм.