Танилц: Дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, аймаг, орон нутгийн нэмэгдлийг ингэж олгоно
2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс дараах цалин болон орон нутгийн нэмэгдлийг ингэж олгоно. Тухайлбал,
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд нийт 225.2 хүнийг хамруулна.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмнэ.
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.