Амиа алдсан иргэн “Хүүхдийн парк“-т цагийн ажилтнаар ажилд орсон байжээ
Хүүхдийн паркийн "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлсэн хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийнхан энэ тухайд "Амиа алдсан иргэн нь энэ сард манайд цагийн ажилтнаар ажилд орсон. Өнөөдөр амралтын өдөр нь байсан бөгөөд 12-13 насны дүүтэйгээ үйлчлүүлэгчийн хувиар ирж, тоглож байсан.Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж байгаа тул үүнээсилүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.