Трамп дахин Харристай мэтгэлцээнд орохгүй гэдгээ мэдэгдлээ

9-р сарын 13, 2024 - 08:39
3 сарын өмнө
 0  15
Трамп дахин Харристай мэтгэлцээнд орохгүй гэдгээ  мэдэгдлээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнд дэд ерөнхийлөгч Камала Харрис илүү байсан нь хэд хэдэн судалгаагаар тодорхой болжээ.


Харин ерөнхийлөгч асан Дональд Трамп арваннэгдүгээр сарын 5-нд болох сонгуулийн санал хураалтаас өмнө дахин мэтгэлцээнд орохгүйгээ мэдэгдсэн байна. “Гурав дахь мэтгэлцээн болохгүй!” гэж тэр өөрийн Truth Social хуудсандаа өчигдөр бичжээ. Трамп өмнө нь бас зургаадугаар сард ерөнхийлөгч Жо Байдентай мэтгэлцэж байсан юм.Тэрбээр сүүлийн мэтгэлцээнд өөрийгөө илүү байсныг энэ үеэр бас мэдэгджээ. Хэд хэдэн санал асуулгын үр дүн болон Трампын өөрийнх нь талын хүмүүс үүнийг үгүйсгэж байна.Nielsen маркетингийн компанийн судалгаагаар сүүлийн мэтгэлцээнийг 67.1 сая хүн үзсэн байна. Трампын мэдэгдлийн дараа Харрис “Бид сонгогчдын өмнө дахин нэг мэтгэлцэх үүрэгтэй гэж би бодож байна” гэж мэдэгджээ.Өчигдөр нийтлэгдсэн Reuters/Ipsos санал асуулгын үр дүнгээс харвал америкчуудын 53 хувь нь Харрисыг, 24 хувь нь Трампыг мэтгэлцээнд ялсан гэж үзсэн байна.


Мөн бүртгэлтэй сонгогчдын 54 хувь нь Трамп, Харрис нарын хооронд нэг удаагийн мэтгэлцээн хангалттай гэж хариулсан бол 46 хувь нь дахин нэг удаа мэтгэлцүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow