Хамгийн үнэ цэнтэй тамирчнаар 18 насандаа тодорч байсан тэр хорт хавдрыг ялаад 23 насандаа олимпод эргэн ирлээ
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Японы усанд сэлэлтийн тамирчин Рикако Икээ Парисын Олимпын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөх болзлыг хангасан байна. Тэрбээр гурван жилийн өмнө болсон Токиогийн Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд өрсөлдөж чадаагүй юм. Р.Икээ 2018 оны
Азийн наадамд 18 настайдаа оролцож, зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэнээр тус наадмын хамгийн үнэ цэнтэй тамирчнаар шалгарч байсан бөгөөд Токиогийн Олимпод өндөр амжилт үзүүлэх магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байсан юм. Харамсалтай нь түүнээс
23 настай Р.Икээ Японд болсон сорил тэмцээнд өрсөлдөгчөөсөө 0.01 секундын өмнө барианд орсноор энэ зун болох Олимпын наадмын 100 м-ийн эрвээхэй сэлэлтийн төрөлд оролцох эрхээ авчээ. Олимпод оролцох эрхээ авсныхаа дараа тэрбээр “Бурхан өнөөдөр намайг ивээлээ” гэжээ.