ХАМАС бүлэглэлийн барьцаалсан хүмүүсийн тоо тодорхой болж, нэг барьцааны хүний бичлэгийг олон нийтэд цацлаа

10-р сарын 17, 2023 - 12:26
1 жил өмнө
 0  258
ХАМАС бүлэглэлийн барьцаалсан  хүмүүсийн тоо тодорхой болж, нэг барьцааны хүний  бичлэгийг олон нийтэд цацлаа

Палестины ХАМАС бүлэглэлийн Аль-Кассамын бригадын дайчид аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн довтолгооны үеэр барьцаалсан эмэгтэйн анхны бичлэгийг даваа гарагт олон нийтийн сүлжээнд цацжээ. 


Бичлэгт гарч буй эмэгтэй өөрийгөө Израилын Шохам хотод амьдардаг 21 настай Майя Шем хэмээн танилцуулаад одоогоор Газын зурваст хоригдож байгаа гэж хэлжээ. Тэрээр довтолгооны үеэр Сдерот хотод хөгжмийн наадамд оролцож байхдаа ХАМАС-ын дайчдад барьцаалагдсан байна. 

Майя Шемын гар хугарсан тул эмнэлэгт хүргэгдэж гурван цагийн турш хагалгаанд оржээ.


Израилын Батлан хамгаалах хүчнээс (IDF) “Хатагтай Майя ХАМАС бүлэглэлд барьцаалагдсан нь үнэн бөгөөд ар гэрийнхэнтэйгээ холбоотой байгаа. Одоогийн байдлаар бид барьцаалагдсан хүмүүсийг буцаан авчрахын тулд тагнуулын болон цэргийн бүхий л арга хэмжээг авч байна” гэж твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Израилын талаас Газад 199 хүн барьцаалагдаад байгаа юм. 

Share:
258

like

dislike

love

funny

angry

sad

wow