"Tesla" компанийг Илон Маскт урамшуулал олгохыг шүүх хориглов
АНУ-ын Делавэр мужийн шүүх "Тесла" компанийг гүйцэтгэх захирал Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг хориглох шийдвэр гаргасан тухай CNBC мэдээллээ.
"Тесла" компанийн удирдах зөвлөлөөс 2018 онд баталсан урамшууллын багц нь гүйцэтгэх захирал Илон Маскыг манай гарагийн хамгийн баян хүн болгосон юм. Зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбумаар өссөн тохиолдолд "Тесла"-гийн опционы 12 шилжүүлгээс бүрэлдсэн компани Маскын хувийн өмч болгох ёстой байлаа. Опцион гэдэг нь тодорхой хөрөнгийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах болон худалдах эрх олгох хэлбэрийг хэлдэг.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla Motors" компанийг Илон Маск 2003 онд байгуулсан юм.