Ц.Содномдорж болон "Бөх билэгт" дэвжээний бөхчүүд замын цас цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан "Нэг хот-нэг гэр бүл" уриатай аяныг зарласан билээ.
Аяны хүрээнд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний багш дасгалжуулагч, бөхчүүд Хан-Уул дүүргийн Үйлдвэрийн гудамжны замын цасыг цэвэрлэж, ард иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэг өдөр ажиллаа.