Холимог цанын уралдааны 19-д жагслаа

2-р сарын 1, 2024 - 14:56
11 сарын өмнө
 0  17
Холимог цанын уралдааны 19-д жагслаа

БНСУ-ын Канвон хотод болж буй залуучуудын өвлийн сүүлийн өдрийн тэмцээнд гүйлтийн цанын холимог буухиа уралдаан Alpensia Biathlon Centre-т болж, 24 орны баг өрсөлдөв. Тус тэмцээнд Германы баг 53:07.3 минутын амжилтаар түрүүлж, Франц (53:13.0), Швейцарын цаначид (53:13.3) мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Харин Т.Өсөх-Ирээдэй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга гэсэн бүрэлдэхүүнтэй манай улсын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19 дүгээр байр эзлэв. Манай цаначдын араас талбайн эзэн БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг барианд оржээ. Ийнхүү гүйлтийн цанын тамирчид олимпын тэмцээн уралдаанаа өндөрлүүлж байна хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow