Туркийн нийслэл Анкарад зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас таван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ
Туркийн нийслэл Анкара дахь сансар судлалын компанийн төв барилгад зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас таван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ. Дотоод хэргийн сайдын мэдээлснээр халдлагыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлдсэн бөгөөд тэднийг хөнөөсөн. Тэд Курдын босогчид буюу халдлагад Курдын босогч PKK бүлэглэл оролцсон байх магадлалтай гэсэн байна. Лхагва гарагт Туркийн агаарын зэвсэгт хүчин Ирак, Сирийн хойд хэсэгт агаарын довтолгоо явуулж PKK бүлэглэлийн 32 байгууламжийг устгаснаа зарласан. Амиа алдсан таван хүний дөрөв нь тус компанийн ажилтан байсан бол нэг нь халдагчдын сууж ирсэн таксины жолооч байжээ.
Турк улсын нийслэл Анкара хотоос 40 орчим км зайд байдаг төрийн мэдлийн батлан хамгаалах салбарын мэдэлд байдаг нисэх хүчний бааз юм.
Хар үүргэвчээр дүүрэн зэвсэг хийж үүрсэн хоёр этгээд нисэх хүчний бааз, үйлдвэрийн гаднаас эхлэн халдлага үйлдэж төв байр руу нэвтрэх хэсэгт хүрсэн байна. Шархадсан хүмүүсийн долоо нь батлан хамгаалах нисэх хүчний тусгай офицерууд байна. Баазын гадаа буун дуу гарч, томоохон хэмжээний хүчтэй дэлбэрэлт болжээ.
Халдлага үйлдсэн хоёр хүнийг хэргийн газар дээр хороосон. Тэднийг PKK буюу Курдистаны хөдөлмөрийн намын зохион байгуулсан террорист ажиллагааг гүйцэтгэсэн гэж Туркийн эрх баригчид болон хэвлэлүүдээр мэдээлж байна. Курдистаны хөдөлмөрийн нам нь Турк, Сири, Иракт тархан суурьшсан курд үндэстнүүдийг салан тусгаарлаж, бие даасан улс болгох зорилготой босогчдын байгууллага юм. Тус байгууллагыг Турк, АНУ, Их Британи зэрэг улсуудад үйл ажиллагааг нь хориглож, террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан байдаг.
Гэхдээ одоогоор ямар нэг байгууллагаас тус халдлагыг зохион байгуулсан тухай мэдээлээгүй байна. Туркийн Батлан хамгаалах яам уг халдлагын дараа лхагва гарагийн орой Ирак, Сирийн хойд нутаг дахь курдын зэвсэгт босогчдын эсрэг агаарын цохилт өгчээ.
Хяналтын камерын бичлэг дээр хар үүргэвчтэй эрэгтэй эмэгтэй хоёр халдлага үйлдэж байгааг харуулсан. Тэд ажилчдын ээлж солигдох цагаар дайралт хийсэн. Энэ нисэх хүчний баазын ажилтнуудыг түр хорогдох газарт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: ВВC