Тендерийг нь хүчингүй болгосонтой холбоотойгоор оролцогчид шүүхэд хандажээ

10-р сарын 17, 2024 - 11:12
2 сарын өмнө
 0  33
Тендерийг нь хүчингүй болгосонтой холбоотойгоор оролцогчид шүүхэд хандажээ

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гарсан. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 10 дугаар сар болон 2022 оны тавдугаар сард зарласан боловч амжилтгүй болсон билээ.


Иймд Засгийн газраас станцын төслийг 300 МВт+150 МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300 МВт-ыг нь барьж байгуулах төсөлд дахин 2023 оны зургаадугаар сард тендер зарласан юм. Уг тендерт Камбожийн хаант улсын “Mitime International” компани, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл оролцохоор материалаа ирүүлсэн юм. Камбожийн хаант улсын “Mitime International” компани 689 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн бол Монгол, БНХАУ-ын хамтарсан түншдэд 706 сая ам.долларын үнийн санал ирүүлсэн гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлж байлаа.


Тендерийн хороо Камбожийн хаант улсын “Mitime International” компанийг шалгаруулсан боловч Монгол, БНХАУ-ын хамтарсан түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгсний дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон юм. Тендерийг нь хүчингүй болгосонтой холбоотойгоор оролцогчид шүүхэд хандаж, анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргажээ.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow