Ц.Даваасүрэн: Намын жагсаалтын 48 бол осолтой. С.Баярцогт, Ч.Сайханбилэг мэтийн нөхөд шургална

1-р сарын 4, 2024 - 12:00
12 сарын өмнө
 0  55
Ц.Даваасүрэн: Намын жагсаалтын 48 бол осолтой. С.Баярцогт, Ч.Сайханбилэг мэтийн нөхөд шургална

Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Даваасүрэн: Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болж байгаа. Энэ 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз янзын юманд холбогдож байсан, тэр бүү хэл хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс ч орж ирнэ. С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ шүү дээ. Магадгүй дараа нь өөр улсууд шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна. 

Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй. Намын жагсаалт гэдэг чинь ийм хор уршигтай. Та бүхэн эртнээс сайн бэлтгэлтэй байж, яаж бүртгэх дүрэм журмаа тодорхой болгохгүй бол энэ мэтийн нөхөд шургалах цонхыг нээчихсэн байгаа. Үүнд л анхаармаар байна. 

Хэрвээ С.Баярцогт хэлмэгдсэн юм бол түүнийг хэлмэгдүүлсэн шүүгч, мөрдөгч ял авах ёстой. Гэтэл үгүй байна. Энэ чинь тоглоом байгаад байна. 

Ер нь энэ жагсаалтын 48 бол осолтой. Янз янзын юмнууд шургална. Янз бүрийн юманд холбогдож байсан улсын амьд үлдэх, улс төр дэх ийм нүх сүв болчихсон. Энэ дээр эртнээс сайн бэлтгэлтэй байгаарай. 

Share:
55

like

dislike

love

funny

angry

sad

wow