Хоёр сарын дараа амьд олдсон М.П.Магаданы: Монгол тэмээний ноосон хөнжил осгож амиа алдахаас аварлаа

10-р сарын 17, 2024 - 11:57
5 өдрийн өмнө
 0
Хоёр сарын дараа амьд олдсон М.П.Магаданы:  Монгол тэмээний ноосон хөнжил осгож амиа алдахаас аварлаа

Агнуурын тэнгис Охотски-т хоёр сарын өмнө гараад сураггүй алга болсон гурван хүний нэгийг нь даваа гараг (2024.10.14)-т эсэн мэнд олжээ.


Амьд үлдсэн М.П.Магаданы хэвлэлд ярилцлага өгөхдөө, "Түүнийг осгож үхэхээс монгол тэмээний ноосон хөнжил аварсан" талаар ярьжээ. Тодруулбал, тэрээр "Би бурханы тусламжтайгаар амьд гарсан. Би борооны ус цуглуулж ууж байсан. Миний хөл норсон, хүйтэн өдөр би монгол тэмээний ноосон хөнжлөөр дулаацаж явсан  хэмээжээ. 


Далайд гарсан "катамаран" төрлийн завинд ах, дүүс  гээд нийт гурван хүн байсан аж. Тэд Охинскийн районыг чиглэн явж байгаад холбоо тасарсан бөгөөд  өнгөрөгч даваа гараг тэдний сууж явсан завь Охотскийн тэнгисээс олдсон бөгөөд "хоёр хүн нь нас барж, нэг нь амьд үлдсэн талаар BBC агентлагийн мэдээлсэн юм. 

ОХУ-ын 46 настай Михаил Пичугин нь сураггүй алга болоод хоёр сар болжээ. Түүнийг энэ сарын 15-нд олсон бөгөөд "Хөлөө тэмээний ноосон дотортой уутан хөнжилд дулаацуулж амь гарсан.


Тэр уутан хөнжил нь  Монголын үйлдвэрийн бүтээгдэхүүн байжээ. Михаил Пичугин нь хийлдэг моторт завинд ах дүүгийн хамт суугаад агнуурын тэнгист гарсан ч ийнхүү хоёр сар сураггүй байсны эцэст олджээ. Харамсалтай нь хамт явсан хоёр хүн нь нас барсан байна.


Share:
68

like

dislike

love

funny

angry

sad

wow