Т.Доржханд: Сонгууль угтаж мөнгө хэвлээд орон нутгаар тараавал инфляциа дийлэхгүй
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нийслэл, орон нутагт үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн тогтоолын төсөл орж ирж байна.
Дэлхий дээр зээл өгдөг, ипотекийн санхүүжилт хийдэг төв банк гэж байхгүй. Буруу бодлогыг үргэлжлүүлж байгаагаа хэзээ болих юм бэ? Ипотекийн зээлийг Засгийн газар хэзээ авах вэ? Мөнгө хэвлэх гээд байгаа юм уу. Төв банк мөнгө хэвлэж эх үүсвэрийг нь нэмэгдүүлээд, нийслэл, орон нутагт өг гээд байгаа юм уу? Ингэж уншигдаад байна. Та бүхэн төсвөө маш их тэлж, мөнгөний бодлогод ямар ч орон зай байхгүй болгосон.
Сонгууль угтаж мөнгө хэвлээд орон нутгаар тараавал инфляциа дийлэхгүй.