Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлов

12-р сарын 27, 2023 - 13:04
12 сарын өмнө
 0  40
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хойшлов

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон.

Гэвч хойшлогдож, ирэх оны нэгдүгээр сарын 15-ны 09:00 цагт товлогджээ. Уг хурал өмнө нь

  • есдүгээр сарын 28,
  • аравдугаар сарын 30,
  • арваннэгдүгээр сарын 13-нд зарлагдаад тодорхой шалтгааны улмаас хойшилж байв. Өнөөдөр мөн хойшилсноор дөрөв дэх удаагийн тохиолдол нь боллоо. 
Share:
40

like

dislike

love

funny

angry

sad

wow