Хар тамхины хэрэгт холбогдож байсан "Шимэгч" киноны жүжигчин Ли Сун Кюн нас баржээ
"Шимэгч" киноны жүжигчин Ли Сун Кюныг Сөүлийн төв хэсэг дэх Сонбүк дүүрэгт машиндаа нас барсан байсныг өнөөдөр 10:30 цагийн орчимд олжээ. Үхлийн шалтгаан нь тогтоогдоогүй байгаа ч гэрээслэл бичиж үлдээсэн гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагджээ. Автомашины зорчигчийн суудал дээрээс шахмал нүүрсэн түлш олдсон байна.
Тэрээр хар тамхины хэрэгт холбогдон, шалгуулж байсан бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй хориотой хар тамхи татсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Хамгийн сүүлийн байцаалт нь өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд мөн үеэр шөнийн цэнгээний газар болон бусдын гэрт олны танил, дадлагажигч зэрэг найман хүний хамт хар тамхи хэрэглэсэн гэдгээ мэдүүлсэн байна. Гэхдээ өнгөрсөн сард Солонгосын Үндэсний Шүүх Эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарч байжээ.
Тэрээр хар тамхины хэргээр шалгагдаж эхэлмэгцээ зураг авалтаа хийж байсан “No Way Out” киноноос гарч байгаагаа мэдэгдсэн юм.