Урсгал сөрж, шаардлага тавьсан иргэний өмнөөс салаавч гаргасан жолоочийн эрхийг хасжээ

12-р сарын 27, 2023 - 13:06
12 сарын өмнө
 0  362
Урсгал сөрж, шаардлага тавьсан иргэний өмнөөс салаавч гаргасан жолоочийн эрхийг хасжээ

Олон нийтийн цахим сүлжээний "Paparazzi Traffic Mongolia" цахим группт автомашинтай иргэн урсгал сөрж, шаардлага тавьсан иргэний эсрэг салаавч гаргаж, хэл амаар доромжилсон агуулга бүхий мэдээлэл нийтлэгдсэн.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс "Toyota Prius-30" загварын тээврийн хэрэгслийн жолооч Э гэгчийг олж тогтоожээ.

Түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжээр/50,000 төгрөг/ торгох, гурван сар жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан болохыг ЦЕГ-аас мэдээлэв.

Share:
362

like

dislike

love

funny

angry

sad

wow