Б.Жавхлан: Дефольт зарлах эрсдлээс бүрэн ангижирлаа

4-р сарын 26, 2023 - 14:35
2 жил өмнө
 0  11
Б.Жавхлан: Дефольт зарлах эрсдлээс бүрэн ангижирлаа

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар 2018-2021, 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газрын гадаад өрийн менежментийг хийж байгаа юм. 2022 оны 9 дүгээр сард гадаадын өрийн нөхцөл байдал маш хүнд байсан. Гэсэн ч 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төлбөрийн тэнцлийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг багасгах арга хэмжээг авсны үр дүнд Монгол Улс гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирлаа. Удахгүй тавдугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулах ёстой "Гэрэгэ" бондын 368.7 сая долларыг төлөх ажлаа бүрэн хангасан. Энэ нь үлдэгдэл өр юм. Үүнийг төлөх боломжийг энэ оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн "Сенчири-2" төслийн хүрээнд уг өрийг төлөх валютын эх үүсвэртэй болж чадлаа.Сүүлийн гурван жилийн хугацаанд 1 тэрбум, 650 сая долларын өрийг барагдууллаа. Нийт 487 сая долларын богино хугацааны арилжааны бондын өрүүдийг бууруулж байна" хэмээн мэдээллээ. Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн хуралд оролцож байхад нийт 72 улс гадаад өрийн хүндрэлээс болж уг сангийн тусгай нөхцөлтэй хөтөлбөрт оржээ. Одоо 10 гаруй улс хөтөлбөрт орох гэж байна.Манай улс өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ОУВС-ийн хөтөлбөрт 73 дахь улс болж орохоор нөхцөл байдал бүрдээд байсан ч шийдвэртэй арга хэмжээний үр дүнд хөтөлбөрт ороогүйг тэрбээр хэллээ.

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow