Хаан III Чарльз ханхүү Харриг нэхэмжлэхээ буцаахыг шаарджээ

4-р сарын 26, 2023 - 14:30
2 жил өмнө
 0  6
Хаан III Чарльз ханхүү Харриг нэхэмжлэхээ буцаахыг шаарджээ

Ханхүү Харри утсыг нь хакердаж, хувийн мэдээллийг нь хууль бусаар цуглуулсан гэх хэрэгт буруутгаж "News Group" сониныг шүүхэд өгсөн байна. "News Group" нь "Sun" сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Тэрбээр өмнө нь шар хэвлэлүүдийн эсрэг гурван ч удаа нэхэмжлэл гаргаж байжээ. Өөр хоёр хэрэг нь "Daily Mirror" болон "Daily Mail"-тэй хамаатай. Гэвч хаан III Чарльз ханхүү Харриг уг нэхэмжлэхээ буцаахыг шаарджээ. Тэрбээр ханхүү Харриг Букингемийн ордонд дуудаад, "Энэ үйл явдал гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуул" гэсэн байна. Ханхүү Харри "Sun" сэтгүүлийн сэтгүүлч болон тэдний харъяалалтай хувийн мөрдөгчид хувийн амьдрал, тэр дундаа өсвөр насны амьдрал руу нь хууль бусаар халдсан гэж үзжээ. Дээд шүүхийн хуралдааны үеэр илэрсэн баримт бичгүүдээс харахад Букингемийн ордон болон "News Group" сонины хооронд далд гэрээ хийгдсэн байжээ. Ханхүү Харри энэ гэрээний талаар 2012 онд мэдсэн ч өмнө нь нэхэмжлэл гаргаагүй аж.  Хааны гэр бүлийн нууцтай холбоотой материалуудыг дахин сөхөж, олон хүн мэдэх тусам таагүй нөхцөл байдал үүсэх тул ийнхүү харилцан тохиролцсон байна. Ханхүү Харри өмнө нь 2018 онд хэрэг шийдэгдэхгүй байгаад бухимдаж байжээ. Шүүхийн нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд ханхүү Уильям "Sun" сэтгүүлд их хэмжээний мөнгө төлсөн гэж ханхүү Харри хэлсэн байна. Төлбөрийг 2020 онд хийсэн боловч чухам хэдий хэмжээний мөнгө өгсөн нь тодорхойгүй байдаг аж.

Share:
6

like

dislike

love

funny

angry

sad

wow