Сагсчин С.Ган-Эрдэнэ NCAA-гийн багаас санал авлаа

3-р сарын 5, 2024 - 13:52
10 сарын өмнө
 0  37
Сагсчин С.Ган-Эрдэнэ NCAA-гийн багаас санал авлаа

NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд багтдаг багаас монгол хүү урилга авчээ.  С.Ган-Эрдэнэд D1-ийн "Охайо Бобкатс" багаас санал ирсэн байна. Ингэснээр коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд мөрөө гаргаж буй хоёр дахь монгол тамирчин болох боломж бүрдлээ.

Хоёр жилийн өмнө Ш.Энхийн-Од "Дэйтон"-д данстай болж байв. Г.Энхийн-Од өдгөө Сан Францискогийн их сургуулийн багт тоглож буй.

Охайо Их Сургууль бол 220 жилийн түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн баг нь хамгийн сүүлд 2021 онд "March Madness"-д шалгарсан түүхтэй. "Шилүүснүүд" хасагдах шатанд 14 удаа өрсөлдсөн баг юм.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow