Менингококктой холбоотойгоор карентин зарлахгүй

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс менингококкийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Менингококкийн халдварын улмаас ХӨСҮТ-өөс карентин зарлахгүй. Налайх дүүргийн цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөртэй байсан. Тус өвчлөлөөр амиа алдсан хүүхэд эмнэлэгт очиж, эмчилгээнд орох хүртэл хугацаа алдсан учир ойрын хавьтал болох сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн. Мөн Налайх дүүргийн удирдлагаас цахимаар хичээллүүлэх санал хүргүүлж ажилласан байна.Тухайлбал, хүүхэд өвдсөн бол ээж нь гэрээр долоо хоног тусгаарлагадана. Тиймээс биш нэг дүүрэгт менингококкт халдвар гарлаа гээд тухайн дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй. Менингококкт халдвар нь өөрөө онцгой халдварладаг. Өөрөөр хэлбэл, дээр үед багш, эмч нар халуун амьсгалаар халддаг өвчин гэж ярьдаг байсан. Халуун амьсгал гэдэг нь хамгийн ойрын хавьтал буюу нэг анги, нэг гэрт удаан хугацаанд байсан хүмүүсийг хэлж байгаа юм. Халдвараас хамгаалах хамгийн сайн арга нь амны хаалт. Мөн дуслын халдвар буюу амнаас ярихад үсэрч буй дуслаар халдварлах эрсдэлтэй. Тиймээс маск зүүхийг зөвлөж байна. Дараа нь гараа угаахыг зөвлөмж өгч байгаа юм" гэлээ.






