Саналаа өгөөгүй тохиолдолд 1072 хувьцааны ногдол ашиг дансанд шууд шилжинэ

4-р сарын 7, 2025 - 13:08
13 цагийн өмнө
 0  188
Саналаа өгөөгүй тохиолдолд 1072 хувьцааны ногдол ашиг  дансанд шууд шилжинэ

Энэ сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг иргэдэд олгохоор болсон. 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93.5 мянга орчим төгрөг авна.

Тэгвэл ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгыг И-Монголиа платформ дээр авч байна.

Тодруулбал иргэн та энэ сарын 4-9-ний өдрүүдэд ногдол ашгаа

  • Бэлнээр /ногдол ашгийн үлдэгдэл таны хувьцааны дансанд орно/
  • Хөгжлийн санд хуримтлуулах /Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана/
  • Хуримтлалын дансанд хадгалах /цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ/ зэрэг сонголтоос сонгож саналаа өгөх боломжтой.
Share:
188

like

dislike

love

funny

angry

sad

wow