12 нам, 1 эвсэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ өгчээ

4-р сарын 28, 2024 - 11:20
8 сарын өмнө
 0  21
12 нам, 1 эвсэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ өгчээ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгөв. Сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө нам, эвслийн удирдлагууд илэрхийллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар  болон Ажлын хэсэг дээрх 6 намын хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт  зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

2024 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд 12 нам, 1 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, баримт бичгээ өгчээ.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow