Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өсжээ
2023 оны Монгол Улсын эдийн засаг 7 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засгийн өсөлтийн 2.6 хувийг уул уурхай, олборлолт, 4 хувийг үйлчилгээний салбарын ашиг орлого, татвараас бүрдүүлсэн байдаг. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэлт өртөг 2023 оны жилийн эцэст 3.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын өртөг 14.7 тэрбум болж өмнөх оныхоос 162 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн юм.
Тэгвэл өнгөрсөн оны улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 3 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.6 (51.3 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 7.3 их наяд төгрөгт хүрч, 2.5 (52.7 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.