Шинэ Анна Каренинаг О.Хонгорзул амилуулна
Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэхээр болсон талаар Улсын драмын эрдмийн театраас мэдээллээ. Энэ удаагийн тоглолтоос эхлэн Аннагийн дүр шинэчлэгдэж буй гэдгээрээ онцлогтой. Өмнө нь Аннаг амилуулж байсан УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа театраа орхиж, "Монгол" театрыг байгуулан өрх тусгаарлажээ.
Анна Каренинаг О.Хонгорзул амилуулахаар болсон бол Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн хэвээр байх юм. Тасалбарыг дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн цахимаар худалдаалах аж.