Түргэн тусламжийн автомашинд саад учруулсан жолоочийн эрхийг гурван сараар хасаж, ₮50,000-аар торгожээ

2-р сарын 5, 2024 - 20:40
11 сарын өмнө
 0  65
Түргэн тусламжийн автомашинд саад учруулсан жолоочийн эрхийг гурван сараар хасаж, ₮50,000-аар торгожээ

2024 оны нэгдүгээр сарын 29-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Д” нь “Lexus” маркийн тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар хаан зогсож, дуудлагаар явж байсан яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэл гаргажээ. 

Тус үйлдэлд Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар саад учруулсан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 

Share:
65

like

dislike

love

funny

angry

sad

wow