Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ гэдгийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох албаныхан мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Г.Баярсайхан "Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ" хэмээв.