Орхоны Засаг даргын орлогч Т гэгч туслахдаа бэлгийн дарамт үзүүлсэн үү ?

4-р сарын 15, 2024 - 16:45
8 сарын өмнө
 0  38
Орхоны Засаг даргын орлогч Т гэгч туслахдаа бэлгийн дарамт үзүүлсэн үү ?

Орхоны Засаг даргын орлогч Т гэгч туслахдаа бэлгийн дарамт үзүүлсэн асуудал гарчээ. Цагдаагийн байгууллага шалгаад эхэлсэн тухай мэдээлэл гарсан юм. Тухайлбал, Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал энэ хэрэгт нэр холбогдож буй юм байна. Туслах ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл  гарсантай холбоотойгоор  Засаг даргын орлогчийн ойрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Энэ мэдээллийг бид харсан. Улс төрийн зохион байгуулалттай л хэрэг гэж харж байгаа. Учир нь энэ сарын 18-нд Орхон аймгийн Засаг даргыг томилох асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор   нэр төрийг унагах, худал мэдээлэл тараах ажил явагдаж байгаа бололтой" гэсэн хариу өгсөн юм. Юутай ч энэ асуудлыг хуулийн байгууллага нягтлаж эхэлжээ.

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow