Сөүлд 12 хүнийг шархдуулсан зэвсэгт халдлага гарчээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотод өчигдөравтомашин, хутга хэрэглэсэн халдлага гарсны улмаас 12 хүн шархдаж, бэртжээ.
Оройн 6:00 цагийн орчимд тус хотын Сохён метроны өртөөний ойролцоо 20 гаруй насны залуу автомашинаараа явган хүний зам руу дайран орж, дөрвөн хүнийг мөргөн гэмтээсэн байна.
Тэрбээр автомашинаасаа буусны дараа ойролцоо их дэлгүүрт ороод тааралдсан хүмүүсийг хутгалж эхэлжээ.
Энэ үеэр нийт найман хүн шархадсан байна. 10 минутын дараа цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ. Халдлага үйлдэхдээ хар өнгийн хувцас өмсөж, хар нарны шил зүүсэн этгээд хүргэлтийн үйлчилгээний ажилтан байсан байна. Ямар шалтгаанаар хүмүүсийн амь насанд аюул учруулснаа мэдүүлэхээс татгалзаж байгааг цагдаагийн албаны эх сурвалж мэдээлжээ. Хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлээгүй байна.