Архидан согтуурсан залуу бага насны хүүхэдтэйгээ живсэн байхыг олжээ
Увс аймгийн Ховд сумын “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт 08 дугаар сарын 01-нд сураггүй болжээ.
Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08 дугаар сарын 03-ны өдрийн 10.36 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан 33 настай эрэгтэй /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, 5 настай эмэгтэй нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүнээс, Э-ийн цогцсыг 21:50 цагт нуурын 6 метрийн гүнээс олж гарган, Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна