Сураггүй болсон “Титан” шумбагч сүйрсэн болохыг тогтоожээ

6-р сарын 23, 2023 - 10:46
2 жил өмнө
 0  197
Сураггүй болсон “Титан” шумбагч сүйрсэн болохыг тогтоожээ

Атлантын далайн ёроолд шумбаж 100 гаруй жилийн тэртээ живсэн "Титаник" хөлгийг жуулчдад үзүүлдэг шумбагч онгоцыг дөрөв хоног хайсны эцэст сүйрсэн болохыг тогтоожээ. АНУ-ын эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр шумбагч төхөөрөмж далайн гүний өндөр даралтад задарч хэд хэдэн хэсэг болон хуваагдсан байдалтай олджээ. Эрэн хайгч роботын дамжуулж буй дүрснээс харахад шумбагч төхөөрөмжийн үлдэгдлүүд Титаник хөлөг живсэн газраас 500 орчим метрийн зайд байгаа юм.

Шумбагч төхөөрөмжид явсан таван зорчигч бүгд нас барсан гэж АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.

Нэг тасалбар нь 250 000 ам.долларын үнэтэй "Титаник" үзэх аялалд Британи-Пакистаны бизнесмен Шахзада Давуд, түүний хүү Сулеман, Британийн тэрбумтан, судлаач Хамиш Хардин, аяллыг зохион байгуулагч OceanGate компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш нар нэгдсэн байжээ. Харин хөлгийг Францын тэнгисийн цэргийн флотын шумбагч асан Пол-Хенри Наргеолет жолоодож явсан юм.

Share:
197

like

dislike

love

funny

angry

sad

wow