"Оросын тагнуул" халим үхсэнийг олжээ
"Оросын тагнуул" гэгддэг халим бямба гарагт Норвегийн эргийн ойролцоо үхсэн байсныг олжээ.
Энэ халимыг 2019 онд Норвегийн алс умард хязгаарын уснаас биологичид олоход “Санкт Петербургийн төхөөрөмж” гэсэн бичиг бүхий камер бэхлэх зориулалттай гэмээр хүзүүвчтэй байжээ. Үүнээс улбаалж түүнийг Оросын тэнгисийн хүчинд ашиглагдаж байхдаа хашаанаасаа оргосон байж болзошгүй гэж судлаачид таамагласан юм.Энэ талаар харин Оросын талаас ямар нэг байр суурь огт илэрхийлж байгаагүй аж. Урьдчилсан байдлаар халим яагаад үхэх болсон нь тодорхойгүй, биед нь ямар нэг шарх сорви байгаагүй бөгөөд задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан нь тодорхой болно гэж үзэж байна.