Зэрэг амьтныг хууль бусаар гаргах гэж байсан монгол залуу хил дээр саатуулагджээ
Тайландын нисэх онгоцны буудлаар комодо луу, питон, яст мэлхий болон 24 амьд загас хууль бусаар хил гаргахыг завдсан хэргээр Монгол залууг баривчилсан тухай AFP агентлаг мэдээлжээ.
Бангкокийн Суварнабхуми нисэх онгоцны буудлаас Монголын нийслэл Улаанбаатар руу нисэх гэж байсан ачаа тээшийг нь шалгаж байгаад илрүүлжээ. Гаалийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фантонг Лойкулнанта мэдээлсэн байна. Шалгалтын явцад хоёр комодо луу, зургаан Энэтхэг одтой яст мэлхий, найман игуана, таван питон, 24 амьд загас илрүүлжээ.
Уг этгээдийг тусгай хамгаалалттай амьтдыг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутгасан гэж мэдээлэв.