Пригожиний бослогыг дэмжсэн хэмээн Оросын генералыг баривчилжээ

6-р сарын 29, 2023 - 09:14
1 жил өмнө
 0  27
Пригожиний бослогыг дэмжсэн хэмээн Оросын генералыг баривчилжээ

 Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер"-ын эзэн Евгений Пригожин Батлан хамгаалах яамыг вагнерчуудын ар талын хуаранд пуужингаар цохилт өгсөн, дайнд ялж чадахгүй байгаагийн гол буруутан нь Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон командлагч Герасимов нар хэмээн мэдэгдээд "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарласан. Улмаар вагнерчууд Донын Ростов хотыг бүрэн хяналтдаа авч, Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтнуудтай хэлэлцээ хийх гэсэн ч "бүгд зугтсан" хэмээгээд Вагнерын цуваа Москваг зорьж байв. Зургадугаар сарын 23-ны өдөр эхэлсэн энэ бослого ердөө нэг өдрийн дараа гэхэд намжсан юм. Энэ хэрэгт Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко оролцож, Пригожинтой хэлэлцээ хийснээр Евгений Пригожин Москва хүрч явсан цэргийн цуваагаа эргүүлэн татаж, өөрөө Беларусь явахаар болж байв. Мөн түүний эсрэг үүсгэсэн хэргийг хааж байлаа. 

 Гэхдээ Пригожинтой холбоотой хэрэг ингээд дуусахгүй нь ойлгомжтой. Пригожинтой холбоотой бизнесийг шалгах үүргийг Путин эрх бүхий албан тушаалтнуудад өгсний дээр Вагнерыг дэмжиж байсан гэгдэх генерал баривчлагдсан талаарх мэдээллийг The Moscow Times сонин дамжуулжээ. Украин дахь Оросын цэргийн нэгдсэн бүлэглэлийн орлогч командлагч Сергей Суровикин баривчлагдсан гэсэн мэдээллийг Батлан хамгаалах яаманд ойр хоёр эх сурвалж The Moscow Times сонинд өгсөн байна. Харин Батлан хамгаалах яам энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй аж. 

Генерал Суровикин баривчлагдсан талаарх мэдээллийг анх цэргийн блогчин Владимир Романов нийтэлсэн байна. Түүний мэдээлснээр, зургадугаар сарын 25 буюу Пригожиний удирдсан Вагнерын бослогоос нэг өдрийн дараа баривчилжээ. 

 

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow