Спортын арбитрын шүүх (CAS) Оросын уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хаслаа

1-р сарын 30, 2024 - 06:55
11 сарын өмнө
 0  33
Спортын арбитрын шүүх (CAS) Оросын уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хаслаа

 2022 онд Бээжингийн олимпын үеэр түүний допингийн дээжээс хориотой бодис триметазидин илэрсэн. Валиевагийн хэргийн шүүх хурал 2023 оны есдүгээр сарын 26-наас 28-ны хооронд Лозанн дахь CAS-д болж, дараа нь арваннэгдүгээр сард хоёр нэмэлт шүүх хурал болсон юм.


CAS-ын шийдвэрт Валиеваг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэм буруутай гэж үзжээ. Ингээд эерэг тест авсан өдрөөс хойш буюу 2021 оны арванхоёрдугаар сараас хойш дөрвөн жилийн хугацаагаар эрхээ хасуулж байна. Валиевагийн энэ хугацаанд авсан бүх шагнал, цолыг (багийн тэмцээнд Европын аварга, Олимпын аварга цолыг оруулаад) хураана.


 Шүүх шийдвэр гаргахдаа ОХУ-ын допингийн эсрэг дүрмийг баримталсан гэж тайлбарлажээ.Камила Валиевагийн допингийн шийтгэлийг албан ёсоор оноолоо | Ublife

Эх сурвалж: BBC

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow