Автобусны чиглэлийн мэдээллийг буудлуудад бүрэн байршуулаагүйгээс хүүхдүүд төөрч будилж байна
Чиглэлийн мэдээллийг бүрэн байршуулаагүйгээс хүүхдүүд ямар автобусанд сууж, хэрхэн дамжихаа ч мэдэхгүй төөрч будилж байна. Автобусны 34 чиглэлд өөрчлөлт ороод 7 хоног өнгөрч байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ч зарим автобусны буудал дээр чиглэлийн мэдээлэл байршуулсан хэмээж буй ч огт мэдээлэл байршуулаагүй буудлууд их байгааг иргэд хэлж байна. Цаашлаад богино эргэлттэй болсноор автобус хүлээх хугацаа 3-4 минут болно гэж албаныхан мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр иргэд 30-40 минут, түүнээс ч дээш хугацаагаар хүлээсэн хэвээр байгаа нь нийслэлчүүдийг бухимдуулж байгаа юм.