Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлэхээр болов

10-р сарын 19, 2023 - 09:25
1 жил өмнө
 0  31
Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлэхээр болов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Израилд ирсэн бөгөөд пүрэв гарагт Парламентын танхимд үг хэлнэ. Байден Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль Сиситэй утсаар ярьж, харилцан тохиролцсоны дүнд Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэхээр боллоо. Энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан ачааны 20 машин Египетээр дамжин Газыг зорих бөгөөд Израилын тал цуваанд саад учруулахгүй гэдгээ мэдэгджээ.

Израил Газад агаарын довтолгооноо үргэлжлүүлж байна. Газад бөмбөгдүүлсэн барилга байшингийн нурангин доор дарагдаж 1,300 хүн сураггүй байгаагийн тэн хагас нь хүүхдүүд байна. Ойрхи Дорнодын орнуудад Газын эмнэлгийг бөмбөгдөж 470 гаруй орчим хүн амь үрэгдсэн дайралтыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл газар авсан байна. Палестины ХАМАС бүлэглэлийн гэнэтийн довтолгооноор эхэлсэн мөргөлдөөний улмаас Израилд 1,400, Палестины 3,500 иргэн амь үрэгдээд байна. ХАМАС бүлэг барьцааны 199 хүнийг Газад хорьсоор байгаа юм.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow