Шведийн үйлдвэрийг пуужингаар оносноо Орос хүлээн зөвшөөрчээ
Шведийн "SKF" компанийн Луцк дахь үйлдвэрийг наймдугаар сарын 14-15-нд шилжих шөнө пуужингаар оносноо тус улс дахь Оросын Элчин сайд бүдүүлэг мэдэгдлээрээ хүлээн зөвшөөрчээ. Швед улсад суугаа Оросын Элчин сайд мэдэгдэлдээ, Киевийн дэглэмийн цэргийн үйлдвэрлэлийн гол үйлдвэрүүдийг устгах цэргийн албан ёсны бай байсныг онцолсон байна.
"Холбоо нь харагдахгүй байна уу? Тэгвэл тайлбарлая. Луцк дахь энэ үйлдвэр нь Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын нэг хэсэг юм. Энэ нь Укроборонпромд /Украины батлан хамгаалах аж үйлдвэрийн янз бүрийн салбарт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн холбоо/ холхивч үйлдвэрлэдэг. Мэдээжийн хэрэг, Шведийн хэвлэлд энэ баримтын талаар нэг ч үг алга" гэж Оросын Элчин сайд мэдэгджээ.Үүний дараа Оросын Элчин сайдын яам “Бандертуудад [Украйнчууд – ред.] нийлүүлсэн Шведийн техник хэрэгсэл төдийгүй тэдний төлөө ажилладаг цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын аж ахуйн нэгжүүд асуудалд орно” гэж шууд сүрдүүлж хэлсэн байна.
Европын Правда нээлттэй эх сурвалжаас ядаж "SKF" болон "Укроборонпром" хоёрын хамтын ажиллагааны талаарх зарим нотлох баримтыг олж чадаагүй байна. Тус компанийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Луцк дахь үйлдвэр нь "ялангуяа иргэний автомашины үйлдвэрлэлд зориулагдсан" шовгор холхивч үйлдвэрлэдэг. Оросын Элчин сайдын яам мөн Луцк дахь "SKF" үйлдвэрийн гурван ажилчин амиа алдсан талаар мэдэгдэл хийхдээ дурдаагүй.
Оросууд наймдугаар сарын 15-ны өглөө эрт Украинд томоохон хэмжээний пуужингийн цохилт өгсөн. Тэдний пуужин Луцк дахь аж үйлдвэрийн байгууламжийг онож, гурван хүн амь үрэгдсэн байна. Мөн Львов дахь орон сууцны барилга, Днепр дэх үйлдвэрлэлийн байгууламжийн оносноор гал гарч, хоёр хүн шархадсан бөгөөд Хмельницкий муж болон Смила хотод дэлбэрэлт сонсогджээ.
Оросын түрэмгийлэгчид наймдугаар сарын 15-ны өдрийн 04:00 цагийн орчимд агаар, тэнгисийн 28 пуужингаар Украин руу довтолсон бөгөөд Украины хамгаалагчид Х-101/Х-555, Калибр далавчит пуужингуудын 16 ширхэгийг устгасан гэнэ.