В.Зеленський ''Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ хэрэгжихгүй '' хэмээн анхааруулав

В. Зеленський “Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ хийгдэхгүй” хэмээн анхаарууллаа. АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярьж, дайн дуусгах энхийн хэлэлцээг даруй эхлэхэд санал нэгдсэн тухайгаа мэдэгдсэн. Энэ явдлын дараа Украины ерөнхийлөгч өөрийнх нь оролцоогүйгээр ямар ч хэлэлцээ хэрэгжихгүй хэмээгээд “Бид тусгаар тогтносон улсын хувьд үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэдгээ Трампад утсаар хэлж мэдэгдсэн байна.
УЗеленський өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй Германы Мюнхен хотод уулзах юм.






