Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оноос 37 хувиар өсжээ

8-р сарын 17, 2023 - 10:40
1 жил өмнө
 0  13
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оноос 37 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний долдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 42.5 хувиар өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow