Гэм буруутай хүмүүст хариуцлага ногдуулах шүүх хурлыг долоодугаар сарын 3-нд үргэлжлүүлнэ

6-р сарын 27, 2023 - 10:54
1 жил өмнө
 0  11
Гэм буруутай хүмүүст хариуцлага ногдуулах шүүх хурлыг долоодугаар сарын 3-нд  үргэлжлүүлнэ

Хөгжлийн банкны гэх хэргийг дэнсэлсэн шүүгчид өчигдөр шийдвэрээ танилцуулсан. Энэ хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцээд 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж үзсэн юм. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийг нь гэм буруутай гэж үзсэн. Улмаар гэм буруутайд тооцогдсон 32 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид ял оноох эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу ирэх даваа гариг буюу долоодугаар сарын 3-нд хийхээр боллоо.

Шүүх энэ хугацаанд гэм буруутайд тооцогдсон хүмүүс хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг онцолсон юм.  

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Б.Батбаяр нарыг Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Өнөөдөр шүүхийн шийдвэр гарч, тэднийг гэм буруугүй гэв. Тэднийг “Энержи ресурс” компанид давуу байдал олгон, тус компанийн барьсан замыг улсад буюу "Эрдэнэс Монгол" компанийн эзэмшилд  худалдан авахдаа зах зээлийн үнээс өндрөөр үнэлсэнд буруутгасан юм. Харин Сүхбаатар дүүргийн шүүх иргэний нэхэмжлэлийг хүлээн аваагүй.

Мөн шүүгч  УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг хэрэгсэхгүй  болгожээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл байсан юм.

Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт 2021 оны нэгдүгээр сард ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байв.

 Хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлсөн компаниуд

  • “Ган хүдэр орд”
  • “Монгол мах экспо”
  • “Монгол эм импекс”
  • “Нью яармаг хаусин прожект”
  • “Комблант”
  • “Вертекс”
  • “Модун” компани Хөгжлийн банканд төлбөл зохих зээлээ тус тус төлжээ.

Мөн дараах компаниуд

  • “Газ импорт” компаниас 7 тэрбум төгрөгийг
  • “Инжир” компаниас 7.9 тэрбум төгрөгийг
  • “Пи си вай” компаниас 5.1 тэрбум төгрөгийг
  • “Сэлэнгийн грэйфурт” компаниас 6.1 тэрбум төгрөгийг
  • “Чингис хаан” банкнаас 36.5 тэрбум төгрөгийг
  • “Баруун баян транс” компаниас 3 тэрбум төгрөгийг
  • “Болор шүр” компаниас 1 тэрбум төгрөгийг
  • НВЦ компаниас  74 тэрбум төгрөгийг тус тус гаргуулан Хөгжлийн банканд төлүүлэх шийдвэрийг шүүх гаргав
Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow